Antivirus
Энд та бүхэнд 2 янзын антивирус програмыг танилцуулъя. Харин та энэ 2 програмын аль нэгийг нь сонгож суулгаарай. Давхар суулгавал системд ачаалал өгч гацдаг. Ер нь ямар ч антивирус програмуудыг давхар суулгах хэрэггүй.
Avira – хэмээх Герман програм. Илрүүлэлт маш сайтай, хөнгөн хурдан, системд ачаалал бага өгдөг үнэгүй програм юм. Суулгах явцад лицензийн хэсэгт нэр мэйл хаягаа бүртгүүлэн үнэгүй хэрэглэдэг. Хэрэглэж байх явцад хааяа Premium төлбөртэй хувилбарыг худалдаж авахыг санал болгодог боловч тэр нь онц шаардлагагүй нэмэлт үйлдлүүдтэй байдаг. Та санал болгосон цонхыг зүгээр хаахад л болно. Энд дарж татаж авч суулгана уу.
Avast Home Edition – Avira-г бодвол илүү олон үйлдэлтэй, гэрийн нөхцөлд үнэгүй хэрэглэх боломжтой антивирус програм. Надад avira-аас арай удаан санагдсан. Гэхдээ илүү мэргэжлийн талдаа их сайн програм. Энд дарж татаж авч суулгана уу.
OpenOffice.org
- http://mn.openoffice.org/ хаягаар ороод татаж аваад суулгаарай. Мөн Монгол хэлээрээ мэдээлэл тусламж авах боломжтой. Ойлгомжгүй зүйл гарвал биднээс ч асууж байж болно шүү.
- Хэрвээ Англи хэл дээр хэрэглэх хүсэлтэй бол http://www.openoffice.org/ хаягаар ороорой.
- Энд дарж бас тусламж мэдээлэл авч болно.
- Бас Монгол хэлний алдаа шалгагч, хөрвүүлэгч, Монгол бичигтэй холбоотой хэрэгсэл багажууды энд дарж ороод сонгож нэмж суулгаж болно. Мөн хайлтаас хайж өөрийн хүссэн бусад нэмэлтийг олж нэмж суулгах боломжтой шүү.
- Мөн энд дарж манай сайтаас холбогдох мэдээллийг хайж авч болно.
KLite Codec Pack
Энэ програмыг суулгасанаар та бараг бүх төрлийн видеог ямар нэгэн асуудалгүй үзэх боломжтой болно.Мөн Classic Media Player гээд тоглуулагч хамт суудаг. Бүх төрлийн видеог энэ програмаар үзэж болно. All in one шилдэг нь. RealPlayer, QuickTime, avi, mpg, гээд бүгдийг нь. Бас DVD, VCD ч тоглуулна.
Мөн ямар нэгэн дуу татаж аваад ажиллахгүй байгаа бол энэ програм асуудлыг тань шийдэх болно.
Энд дараад татаж аваад суулгаарай. (хамгийн сүүлийн хувилбар нь хамгийн доод хэсэгт байгаа.) Бас K-Lite Mega Codec Pack гээд хувилбар байдаг.
Adobe Flash Player
Энэ програм интернет дээр видео үзэхэд хэрэглэгддэг. Хэрэв энэ програмыг суулгаагүй бол Youtube.com болон ихэнх сайт дээр видео, дуу үзэх сонсох боломжгүй байдаг.Энд дарж татаж авч суулгаарай.
Adobe Reader
Java
Бас нэгэн зайлшгүй хэрэгтэй програм бол java юм. Маш олон веб, програмуудыг ажиллуулахад java суусан байх шаардлагатай байдаг. Энд дарж татаж авч суулгаарай. Монгол гарын драйвер
Орчин үеийн Монгол гарын драйвер нь Windows системд шууд цаанаасаа байдаг. Та зөвхөн тохируулах л хэрэгтэй. - Хэрхэн тохируулах зааврыг энд дарж авна уу.
- Харин латин үсгийн байрлалд тааруулсан Монгол гарын драйверыг энд дарж татаж авч суулгаж хэрэглэж болно.
- Monkey, Realmon г.м мэт өөр хуучны програм битгий суулгаж хэрэглээрэй!
Фонтууд
- Монгол фонтуудыг энд дарж татаж авч суулгаарай.
- Мөн таны компьютер Япон, Хятад зэрэг зарим хэлнүүдийг танихгүй байгаа бол та энд дарж хэрхэн тохируулах талаар зааврыг уншина уу.
Архив ZIP, RAR
Peazip Архив буюу шахсан zip, rar гэх мэт файлуудыг задлах, файлаа шахаж хэмжээг нь багасгаж бусдад явуулах, хадгалах зэргээр ашигладаг WinRAR, WinZip зэрэг програмуудтай адил програм юм. Монгол хэлтэй. Интернетээс татсан ихэнх зүйлс ийм төрлийн програмаар шахсан байдаг тул задалж хэрэглэхэд энэ програм зайлшгүй хэрэгтэй. ТАТАЖ АВАХ
7zip Мөн адил төрлийн маш алдартай програм. (Монгол хэлтэй) ТАТАЖ АВАХ
Mozilla Firefox
Архаг интернет хэрэглэгчдийг энэ програмгүйгээр төсөөлөх аргагүй юм. Google Chrome, Opera, Safari гээд өөр олон веб хөтөч буюу интернетээр аялуулагч програм байдаг ч миний бодлоор хамгийн шилдэг нь Firefox гэж боддог. Зүгээр суулгаад хэрэглэж болохоос гадна өөрийн хүссэн нэмэлт тоноглолуудыг маш амархан суулгаж хэрэглэж болдог.
(Монгол хэлтэй) - Энд дараад орж татаж авч суулгаарай.
- Мөн энд дарж манай сайтаас Монгол хэлний алдаа шалгагч, youtube видео татагч, Болор толиноос үг хайгч зэргийг нэмж суулгаарай.
- Мөн эндээс зарим нэгэн хэрэгтэй зааварчилгааг уншаарай.
- Бас энд дарж зарим нэг хэрэгтэй нэмэлтүүдий талаар танилцуулга аваарай.
Stardict
Энэ бол маш гайхалтай толь бичгийн програм юм. Та өөрийн хүссэн хэдэн ч толийг суулгаад хэрэглэж болно. Жишээ нь Англи-Монгол хэлээр гэхэд л Altangerel-н толиноос авхуулаад хэд хэдэн толь байдаг. Мөн Я.Цэвэл Монгол хэлний товч тайлбар толь, Oxford, Cambridge-н толинууд, том Britanica, Wikipedia гээд нэвтэрхий толь хүртэл байдаг гээд боддоо. Та үгээ бичээд хайхад л энэ бүх толины орчуулгыг танд харуулна. Бүүр үгээ бичихгүй байхад л танд харуулна гэвэл та итгэх үү?
Тийм энэ толь чаддаг юм. Та компьютер дээр ямар нэгэн зүйл уншиж байгаад мэдэхгүй үг гарвал хулганаа тэр үгэн дээр аваачихад л Stardict таньд орчуулаад өгнө. Гайхалтай байгаа биз? Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу. GIMP
InfraRecorder
Энд дарж орж мэдээлэл авч, татаж авч суулгаарай.
utorrent
Та mp3 дуу, кино зэргийг үнэгүй шууд татаж хэрэглэхийг хүсэж байна уу? Тэгвэл энэ програм танд туслах болно. Хэрвээ та урд нь torrent гэж сонсож байсан бол энэ програм нь тэр torrent гэгчээр юм татдаг програм юм. Та www.thepiratebay.org зэрэг torrent хайгч сайтаас torrent файлаа олоод utorrent програмаараа нээгээд л татаж эхэлнэ. Энэ програм нь хүмүүс хоорондоо файл солилцож байгаа бөгөөд та өөр хүмүүсийн компьютераас татаж байгаа гэсэн үг. Seeder буюу танд өгөх хүн байхгүй юм уу хэт цөөхөн хүнд байгаа зүйлийг татахад маш их уддаг. Тиймээс seeder гэдгийг нь сайн хараад их байвал татаж байгаарай. Миний хувьд torrent хэрэглэж эхэлснээс хойш warez сайтууд, rapidshare зэргийг мартсан даа.ТАТАХ
Free Download Manager
ТАТАЖ АВАХ
Pidgin
ТАТАХ
Handbrake
Media Coder
ТАТАХ
Inkscape

Вэб сайт: inkscape.org
Татах: inkscape.org/download/?lang=en
NotePad++
Windows -д зориулсан text editor програм хангамж ба олон хэл дээр програм бичихэд тань туслах болно. Мөн кодыг Өнгөөр ялгаж харуулна. Олон төрлийн програмчлалын хэлийг дэмждэг. HTML , ASP , CSS , C , C# , C++ , Pascal , Python , Perl , PHP гэх мэтВэб сайт : http://notepad-plus-plus.org/
Татах хаяг : http://notepad-plus-plus.org/download

No comments:
Post a Comment