Saturday, May 28, 2011

Оюутнуудад хэрэгтэй зөвөлгөө

Оюутнуудын ой тогтоолтоо сайжруулахаас өмнө өөрийн ой тогтоолт хэр сайн, мөн ямар ямар сул талуудтай байна гэдгээ мэдэх хэрэгтэй. Доор өөрийгөө шалгах тест нь танд өөрийн ой тогтоолтоо тодорхойлоход тус болно. Зааварчилгаа: Хүснэгтийг хараад өөрт тохирохыгоо сонгоно. Нийт 10 асуултанд хариулсны дараа сонголт бүрт тохирох оноонуудыг нийлбэрийг тооцоод 2 дахь хүснэгтээс хариуг харна. Хэзээ ч үгүй /0/ Хааяа /1/ Ихэвчлэн /2/ Байнга /3/ 1. Би өнгөрсөн 24 цагийн туршид хийсэн, ярьсан зүйлүүдээ хялбархан санаж чаддаг. 2. Би богинохон хугацаанд болсон мэдээллийг хялбархан санаж чаддаг. (жишээ нь: утасны дугаар). 3. Би хийх зуураа тэр зүйлтэй холбоотой мэдээллийг хялбархан тогтоож чаддаг. (ж нь: лекц сонсох зуураа тэмдэглэл бичих) 4. Би дунд сургуульд сурж байсан зүйлээ хялбархан эргээн санадаг. 5. Би уншиж байхдаа гол гол баримт, нотолгоог тогтоодог. 6. Би үйл явдлуудыг, хийсэн зүйлс, байсан газар зэргээ хялбархан эргээн санадаг. 7. Би өмнө нь харж байсан хүнийхээ царайг хялбархан таньж чаддаг. 8. Үзсэн кинонуудаа эргээд санахад надад хялбархан байдаг. 9. Би ой тогтоолтоо сайжруулах арга хэрэглэдэг. Жишээ нь дахин дахин хэлсэн зүйлээ давтах, тухайн зүйлтэй холбоотой зураг, газар ашиглах гэх мэт. 10. Надад хаана, юу тавьснаа санахад амархан байдаг. Хувийн үнэлгээ 20-30 Ой тогтоолт маш сайн 10-19 Ой тогтоолтоо сайжруулах хэрэгтэй. 0-9 Таны ой тогтоолт яст мэлхий шиг л удаан

No comments:

Post a Comment

Оюутны Зөвлөл хичээлийн жилийн эцэст дараагийн жилд хийх үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг боловсруулж