Tuesday, May 8, 2012
Баян ядуу
Ард баян бол улс баян
Улс баян бол ард баян
Баян хүн ноён
Ноён хүн баян
Гэрийн баянаас
Хээрийн баян
Дээд эрдэнэ эв
Дунд эрдэнэ эрдэм
Доод эрдэнэ баян
Улс баян бол ард баян
Баян хүн ноён
Ноён хүн баян
Гэрийн баянаас
Хээрийн баян
Дээд эрдэнэ эв
Дунд эрдэнэ эрдэм
Доод эрдэнэ баян
Зан харилцаа
Даруу зан
Залуу хүний чимэг
Дотроо хар хор санаж гаднаа магтах нь
Хурц мэс зөөлөн өргөж хажуунаас шидэхтэй адил
Даргын өөдөөс үг хэлэх
Салхины өөдөөс сөрж шээх адил
Баян хүний гараас юм авах
Залуу хүний чимэг
Дотроо хар хор санаж гаднаа магтах нь
Хурц мэс зөөлөн өргөж хажуунаас шидэхтэй адил
Даргын өөдөөс үг хэлэх
Салхины өөдөөс сөрж шээх адил
Баян хүний гараас юм авах
Аав ээж
Аавын хишиг амттай
Ээжийн цай аагтай
Аавгүй хүн авгаа танихгүй
Ээжгүй хүн нагацаа танихгүй
Аавд нь өгсөн юм хүүд хүрэх
Хүүд өгсөн юм аавд хүрэхгүй
Ээжийн цай аагтай
Аавгүй хүн авгаа танихгүй
Ээжгүй хүн нагацаа танихгүй
Аавд нь өгсөн юм хүүд хүрэх
Хүүд өгсөн юм аавд хүрэхгүй
Эрдэм ном
Уншиж мэдэхэд ном сайхан
Уулзаж ярихад нөхөр сайхан
Эвийг сэтгэлээр
Эрдмийг хичээлээр
Эрлийг сургаар
Эрдмийг хичээлээр
Ангир уургийг ээжээс
А үсгийг багшаас
Уулзаж ярихад нөхөр сайхан
Эвийг сэтгэлээр
Эрдмийг хичээлээр
Эрлийг сургаар
Эрдмийг хичээлээр
Ангир уургийг ээжээс
А үсгийг багшаас
Хүн
Авах идэхэд шунагч өнгөч зусарч хүн
Сүүлгүйгээс биш нохойтой адилМуу явахад нөхөр олон
Сайн явахад садан олонАрхичин хүн галзуу хүн адилМуу хүнд хойтон жил олон
Залхуу хүнд маргааш өдөр олонХүн болох багаасаа
Хүлэг болох унаганаасаа
Сүүлгүйгээс биш нохойтой адилМуу явахад нөхөр олон
Сайн явахад садан олонАрхичин хүн галзуу хүн адилМуу хүнд хойтон жил олон
Залхуу хүнд маргааш өдөр олонХүн болох багаасаа
Хүлэг болох унаганаасаа
Өөхөн хүү, Тосон хүү, Дэрсэн хүү
Өөхөн хүү, Тосон хүү, Дэрсэн хүү гурав байжээ. Нэг өдөр салхи хөдөлж
өрхий нь бүтээчихжээ. Дэрсэн хүү өрхөө татах гэж гараад салхинд
хийсчихэж. Өөхөн хүү нь хойноос нь гараад нохойд үмхүүлчихжээ. Тосон хүү
гарахаасаа айгаад бүгчим гэрт галын захад суусаар байгаад урсчихжээ.
Тэгээд амар сайхан жаргажээ. ...
Эрдэм сурсан хүү
Эрт урьд цагт ганц хүүтэй өвгөн эмгэн хоёр байжээ. Гэтэл хүү нь нэг өдөр
гэнэт мэдээ чимээгүй алга болчихож гэнэ. Эцэг эх хоёр ганц хүүгийнхээ
хойноос санаагаар унаж үргэлж асууж сурагласаар байсан боловч огт сураг
гарсангүй. Гурван жилийн дараа хүү нь гэнэт ороод ирж гэнэ. Эцэг эх хоёр
бөөн баяр болжээ.
- Миний хүү гурван жил хаагуур хаагуур явж юу юу үзэж сурч ирэв? гэж асуужээ....
- Миний хүү гурван жил хаагуур хаагуур явж юу юу үзэж сурч ирэв? гэж асуужээ....
Хоёр банди
Эрт урьд цагт ноёны банди, баяны банди хоёр ном эрдэм сурах гэж Баруун
Зуу, Утайд явж гэнэ. Баруун газар очоод ном үзэж дээ, хоёуулаа. Гурван
жил сууж. “За, одоо явья!” гэж ноёны банди баяны бандидаа хэлж. Гурав
хоногийн газар очоод үдлэж сууж. Тэгтэл ноёны банди “За, чи ном эрдэм
аль зэрэг үзэв?” гэж. нөгөөх нь “Барагтай даа” л гэж байж. Ингээд
хоёулаа зурхай зурж суужээ. “Энэ гол хэдий хүртэл үерлэх вэ?” гэж баяны
банди асууж. Ноёны банди “Луу цагт, үдээс хойш гол татарна” гэж. Ноёны
...
Үлэмж биетний үлгэр
Эрт урьд цагт нэг өвгөн таван эр үхэр туугаад нэг модтой даваагаар
давахаар хяр дээр нь гарахад нэг эмгэн бүхэл хонины мах чадаад шөлтэй нь
төмөр торхонд хийгээд үүрэн явахыг үзээд,
- Та хаачих нь вэ? гэсэнд эмгэн,
- Миний хүү энэ модонд түлээ бэлтгэж байгаа юм. Түүнд хоол өгөх гэж явна гэж өчвөл тэр хүн эмгэнийг түлхэж унагаад мах шөлийг идэж уугаад давааны өвөр рүү маш маадгар сажилж гэлдэрч явжээ. ...
- Та хаачих нь вэ? гэсэнд эмгэн,
- Миний хүү энэ модонд түлээ бэлтгэж байгаа юм. Түүнд хоол өгөх гэж явна гэж өчвөл тэр хүн эмгэнийг түлхэж унагаад мах шөлийг идэж уугаад давааны өвөр рүү маш маадгар сажилж гэлдэрч явжээ. ...
Өвгөн эмгэн хоёр
Эрт урьд цагт өвгөн эмгэн хоёр амьдран сууж байжээ. Эмгэн нь ажилтай,
анхиатай, өвгөн нь залхуу, ховдог юм байжээ. Өвгөн хамгийн сүүлд үлдсэн
таван хар ямаагаа өдрийн нэгээр алж идсээр байгаад дуусгаад ганцхан хөх
үнээтэй үлджээ. Эмгэнийгээ усанд явсан эзгүй хойгуур нь өвгөн ганц
үнээгээ алчихаад ирэхэд нь махыг нь шарж идэж суужээ. Эмгэн үзээд ихэд
уйлан “Чи бид хоёр нэг ч малгүй боллоо. Одоо амьдарч чадахаа болилоо”
гээд үнээнийхээ ганц дэлэнг аваад яваад өгчээ. ...
Ээжтэй сайн хүү
Эрт цагт хүмүүс хөгширч доройтсон эцэг эхээ нутаг дээрээ орхиж нүүх буюу
хээр аваачиж орхидог байжээ. Эмгэн өтөлбөл бэр нь хээр аваачиж орхидог,
өвгөн өтөлбөл хүү нь хээр аваачиж орхидог байжээ. Настныг хээр орхихдоо
гадуур нь “Гурван давхар хот” гэж зураад гурав хоногийн хоол, аяга,
савтай орхидог байжээ. Тэр цагт, нэг бэр хадам эхдээ их хайртай, хадам эх нь ч бэрдээ их
хайртай байж гэнэ. Хадам эх өтөлж, хээр орхих нас, хугацаа болсон тул
бэр хадам эхээ хээр аваачиж орхих юмаа бэлтгэж, сайхан хоол аяга сав
аваад өтөлсөн эхээ дагуулаад хээр очжээ. ...
Ховдог өвгөн
Эрт урьд цагт нэг эмгэн, өвгөн хоёр амьдарч байжээ. Өвгөн нь маш хоолсог
ховдог бөгөөд хэдэн малыг нь алж идсээр байгаад дуусгажээ. Эмгэн аргаа
бараад ганц тугалтай үнээгээ харамлан хайрлаж, хамгаалж түүний сүүгээр
амьдарч байв. Гэтэл нэг өдөр эмгэн аргал түлш түүж яваад эргэж ирсэн
чинь өвгөн нь тугалыг нь алаад идчихсэн байжээ. Эмгэн уур хилэн, уй
гашуу болж байж ганц үнээгээ сааж уусаар л байж гэнэ....
Буга тэмээ хоёр
Эрт цагт бурхан багш амьтдыг бүтээхдээ үхрийн бөөр, тэмээний засаа
хоёрыг мартчихжээ. Үхрийг бөөрөө нэхэж ирэхэд нь үлдсэн бөөрний өөдөс
эвлүүлж дэвлүүлж байгаад арай нэг юм бөөртэй болгож өгч гэнэ. Ингээд
үхрийн бөөр үйж зүүсэн юм шиг эрээн алаг болсон юм байжээ.
Subscribe to:
Posts (Atom)