Эрт урьд цагт ноёны банди, баяны банди хоёр ном эрдэм сурах гэж Баруун
Зуу, Утайд явж гэнэ. Баруун газар очоод ном үзэж дээ, хоёуулаа. Гурван
жил сууж. “За, одоо явья!” гэж ноёны банди баяны бандидаа хэлж. Гурав
хоногийн газар очоод үдлэж сууж. Тэгтэл ноёны банди “За, чи ном эрдэм
аль зэрэг үзэв?” гэж. нөгөөх нь “Барагтай даа” л гэж байж. Ингээд
хоёулаа зурхай зурж суужээ. “Энэ гол хэдий хүртэл үерлэх вэ?” гэж баяны
банди асууж. Ноёны банди “Луу цагт, үдээс хойш гол татарна” гэж. Ноёны
...
банди хэлж: “Нар ханын толгойд байхад, нохой
цагт гол татарна” гэж. “Нохой цагт мэдэж” гэж. үнэхээр нохой цагт гол
татарч ноёны банди мэджээ. Тэгэхлээр баяны банди төмөр үзгээр чих рүү нь
хатгаад ноёны бандийг аллаа. Үхэхдээ “Аваршиг” гэж хэлээрэй!” гэж
хэлээд үхжээ.
За тэгээд ноён “Баяны хүү харьж ирж” гэж дуулаад очиж “Аваршиг” гэж
хэлээд үхсэнийг дуулжээ. Ингээд долоон бандид, хорин нэгэн даяанчдаа “Та
нар “Аваршиг” гэж юу гэсэн үг болохыг мэд. Түүнийг эс мэдвэл, би та
нараар махан овоо цусан далай хийнэ!” гэж хэлж. Өнөөдүүл чинь мэргэлээд
мэргэлээд мэдсэнгүй гэнэ. Харин нэг ядуу хүү байшингийн цонхоор гараад
явж нэг хадны ёроолд сууж байж. Нэг хэрээ өмнөөс нь хүрээд ирж. Бас нэг
хэрээ зүүн хойноос хүрээд л ирж, хоёулаа болж. Тэр хоёр нь эр эм хоёр
юмсанж. “Чи юу олж идэж явав?” эм нь хэлж: “Нэг хүн хонь гаргаж байхаар
нь баас шээсийг нь идэж авлаа. Чи юу идэж, үзэж харав?” “Идсэн ч юмгүй,
үзсэн ч юмгүй. Харин нэг сайхан юм дууллаа”. “Тэр чинь юу вэ?” гэж эм нь
асууж. “Хэлэхгүй” гэж. Эм нь “Чи надад тоож үг хэлэхээ байсан. Би одоо
боож үхдэг!” гэж орилж чарлаж. Тэгэхлээр нь:
“Хадат газар хатуу үг битгий хэл,
Модот газар муу үг битгий хэл!” гэдэг биш үү. Би чамд одоо хэлэхгүй ээ”
гэж эр нь хэлж. “Дор хүн алга байна шүү дээ”. “Тэгвэл би хэлье! Урьд нэг
ноёны банди, баяны банди хоёр баруун зүгт ном үзээд буцаж явахдаа
“Аваршиг” гэж хэлж. Энэ нь “ариун сайхан нөхөр минь намайг чих рүү маань
төмөр үзэг шааж аллаа” гэж хэллээ. Хэлэхгүй учиртай юм байна” гэж тэр
хэрээ хэлж. Хүү тэр үгийг дуулаад гүйгээд гэртээ харьж. Гэртээ хүрч
ирэхэд ноён долоон бандид, 21 даяанчийн толгойг авах гээд сэлэм ирлүүлж
байв гэнэ. “За, “Ариун сайхан нөхөр минь төмөр үзэг чих рүү шааж аллаа”
гэсэн үг байна” гэж тайлж хэлжээ. Ингээд ноён баянд хүрч ирээд “Танай
банди манай бандийг ингэж алжээ” гээд баяны хүүг хүнгүй цөл усгүй шил
газар цөлж алжээ. Тэрнээс
“Санаа муут явах хатна
Сарьсан багваахай наранд хатна” гэдэг үг гарсан гэдэг.
No comments:
Post a Comment