Aмьдралдаа сэтгэл хангалуун байхад маш чухал үүрэг гүйцэтгэдэг баян чинээлэг байдлыг хэрхэн бий болгох талаар Генри Форд хэрхэн зөвлөснийг хамтдаа сонирхоё.
Олсон орлогынхоо тодорхой хувийг хадгал
Энэ маш амархан зарчим юм. Дансыг хамгийн найдвартай банкинд нээх хэрэгтэй. Гэхдээ ахиу хүүтэйг нь бодоод урт хугацаагаар хийх нь зөв. Энэ нь таныг санхүүгийн хувьд өөртөө найдвартай болгоно. Үр дүн нь хэдэн жилийн дараа дансан дахь мөнгөний чинь хэмжээ санаснаас тань хэд дахин илүү нэмэгдсэн байх болно.
Өөрийнхөө хийх дуртай зүйлийг хийж сэтгэл хангалуун амьдар
Мөнгөгүй бол таны амьдрал утгагүй болж хувирна. Гэхдээ та амьдрах явцдаа зөвхөн мөнгөний тухай бодох юм бол удахгүй хөгширнө.Тиймээс мөнгө олдог ажлаа бага ч болов мартаад, амьдралын мөн чанар тань юу болох, чухам юунаас таашаал авч чаддагаа санаж түүндээ цаг зав зарцуул.
Та өөртөө зориулж бэлэг ав
Та амьдралдаа сэтгэл хангалуун байхын тулд өөртөө зориулж бэлэг авч бай. Ингэснээр таны ажлын бүтээмж дээшилж түүндээ урамших болно. Та магадгүй мөнгө муутай байвал санхүүдээ таарсан бэлэг сонго. Харин яваандаа чанаржуулахыг хичээгээрэй. Тэгж чадвал таны өөрийгөө үнэлэх үнэлэмж ч бас "чанаржих" болно.Та мөнгөтэй мөртлөө хямдхан зүйл авах юм бол үнэлэмж тань тэр хэмжээний байна гэж ойлгож болно.
Аливааг хийж чад
Орчин үеийн бүсгүйчүүдэд зоригтой амьдрахад гурван хүчин зүйл нөлөөлдөг аж. Нэгт мэргэжил, хоёрт жолооны үнэмлэх, тэгээд мөнгө орно. Хэрэв танд эдгээр гурван зүйл байгаа бол ямар ч ууртай дарга, азгүй гэрлэлт танд төвөгтэй биш санагдана. Та мэргэжилдээ гаргууд сайн байж тэр хэмжээгээрээ мөнгө олдог байх хэрэгтэй.
Өөрийгөө үнэлж сур
Хэрэв та өөрийнхөө үнэ цэнийг мэддэггүй бол үнэлэх гээд үзээрэй. Та өөрийгөө үнэлдэггүйгээс амжилтаас хол байж болох юм. Хөдөлмөрийн зах зээл дээрх үнийг судалж, өөртэйгөө ижил мэргэжлийн өөр нэг компанийн ажилтны цалинг сонирхох хэрэгтэй. Ингэснээр өөрийнхөө төлөө тэмцэж, мөн өөрийнхөө төлөө баттай зогсож чадна.
Эхлээд өгч сур, дараа нь ав
Энэ бол хамгийн зөв зарчим. Та хэн нэгэнд өгч сураагүй бол дараа нь авч чадахгүй. Өөрийгөө хүндэлдэг, өөрийнхөө төлөө юм хийж чаддаг хүнээс юугаа ч бүү харамла. Харин авчихаад өгдөггүй хүнд өгөх хэрэггүй.
Та өөрийгөө саятан мэт авч яв
Та мөнгөтэй бол их зантай бай гэсэн үг биш. Харин өөртөө итгэлтэй бай гэсэн үг юм. Та аливааг худалдан авах мөнгөгүй байлаа ч үүнээс өөр сайныг худалдаж авна гэж бодох хэрэгтэй. Өртэй бол түүнийг бодохоос илүү ямар ажил хийвэл амжилтанд хүрч болох талаар бод.
NUUTS
No comments:
Post a Comment